НЭРГҮЙН ЭНХЦЭЦЭГГүйцэтгэх захирал партнер

Н.Энхцэцэг нь боловсрол, хүүхдийн эрхийн чиглэлээр олон улсын байгууллагад ажиллаж байгаад 2008 оноос тус хуулийн фирм-д нэгдэж хамтран ажиллаж байна. Банк, санхүү, компани, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн. Олон улсын байгууллага, гадаад, дотоодын олон банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. Үйлчлүүлэгчид нь түүний мэргэжлийн ур чадвар, ёс зүй, өндөр хариуцлагатай үйлчилгээнд ямагт сэтгэл хангалуун байдаг. “Chambers & Partners”, “Legal 500”, “Asia Leading Lawyers” зэрэг хуулийн фирм, хуульчдын чансаа тогтоодог олон улсын хараат бус судалгааны байгууллагууд түүнийг Монгол Улсын бизнесийн тэргүүлэх хуульчдын нэгээр тогтмол нэрлэж ирсэн. Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан тэрээр өдгөө МУИС-ын Хууль зүйн сургуульд докторантаар суралцаж байна. Англи, Франц, Орос, Япон хэлтэй. Монголын хуульчдын холбооны гишүүн, Олон улсын хуульчдын холбооны гишүүн.