БОДЬХҮҮГИЙН БАТЗАЯАҮүсгэн байгуулагч партнер

Б.Батзаяа нь 2003 онд “Ананд Адвокатс” ХХН-ийг анх үүсгэн байгуулсан бөгөөд өмгөөллийн 18 жилийн туршлагатай хуульч юм. Тэрээр 2000 онд Румын улсын Вест Их Сургуулийн Хуулийн сургуульд бакалаврын зэргээ хамгаалж, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Тэрээр ашигт малтмал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын компаниудад хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, эрх зүйн маргаануудад үйлчлүүлэгчийг төлөөлөн ажиллах арвин туршлагатай. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, JCI Монгол байгууллага, Монголын эдийн засгийн форум зэрэг байгууллагуудад гишүүнчлэлтэй ажилладаг.