Дагдангийн ОДОНТУНГАЛАГАхлах хуульч

Д.Одонтунгалаг нь Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүйн Сонгуулийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч юм. Тэрээр 2005 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Бакалавр зэрэгтэйгээр төгсөж, улмаар тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Ажлын туршлагын хувьд 2005 – 2007 онд улсын бүртгэлийн байгууллагад Улсын бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд 2010 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа туршлагатай хуульч юм. Сүүлийн жилүүдэд захиргааны эрх зүйн маргаан болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.