Corporate_1

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН нь үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд үндсэн 2 оффистойгоор ажилладаг. “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ”-ний оффист дотоод, гадаадын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, 5-15 жилийн туршлагатай, англи, орос, франц, япон, хятад хэлний өндөр мэдлэг чадвартай хуульчид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  1. Бизнесийн зөвлөгөө – Бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулахтай холбоотойгоор бизнесийн эрх зүйн орчны талаар хууль зүйн зөвлөгөө өгч, бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллах бүтэц, зохион байгуулалтын талаар гаргалгаа хийх, зөвлөмж өгөх:
  2. Хамтарсан компани үүсгэн байгуулах, хувьцаа худалдах, худалдан авах, бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой ажиллагаанд зөвлөж, баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, бүртгүүлэх, компанийн өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд зөвлөж, корпорейт нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэн ажиллах:
  3. Томоохон хэмжээний гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах – бизнес, худалдааны гэрээ, хэлцлийн төслийг олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх:
  4. Хууль зүйн магадлан шинжилгээ (due diligence) хийх, тайлан бэлтгэх – Хувьцаа худалдах худалдан авахаар сонирхож буй хөрөнгө оруулагчдад компанийн хууль зүйн нийцлийг хянан шалгаж, хараат бус тайлан бэлтгэн өгөх:
  5. Хууль зүйн дүгнэлт гаргах – Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээр, үнэт цаас гаргах ажиллагаанд зээлдэгч, хөрөнгө татан төвлөрүүлэх гэж буй компанийн үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийж хууль зүйн дүгнэлт гаргах:
  6. Амаар болон бичгээр хууль зүйн зөвлөгөө өгөх.

“Хууль зүйн зөвлөх үйлчилгээ”-ний оффисын үндсэн үйлчилгээ үзүүлдэг салбаруудыг дурдвал:

  • Аж ахуйн нэгж, компани
  • Банк, санхүү, санхүүжилт
  • Барилга, эрчим хүч, дэд бүтэц
  • Худалдаа, бизнес, гадаадын хөрөнгө оруулалт
  • Оюуны өмч, зохиогчийн эрх, патент
  • Хөрөнгийн зах зээл
  • Уул уурхай, байгалийн нөөц
  • Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн менежмент

“If someone asked me to recommend a lawyer in Mongolia I’d have no hesitation – his [Batzaya Bodikhuu] work is thorough and delivered in timely fashion, and he will respond to requests within few hours “