Үүрцайхын АМАРБАТАхлах хуульч

Ү.Амарбат нь 2012 оноос хойш иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж, эрх зүйн маргаануудад хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн байгууллага болон шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөн ажиллахад мэргэшсэн. Тэрээр Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багшаар ажилладаг бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд Монгол улсад мэтгэлцээний төрлүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилладаг. 2016 онд Монгол улсаа төлөөлөн дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцож байсан туршлагатай.