ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Манай фирмийн үйл ажиллагааны хоёрдох үндсэн чиглэл болох өмгөөллийн үйл ажиллагааг Өмгөөллийн оффис хариуцан ажилладаг ба эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн арвин туршлагатай хуульчид ажилладаг.

Иргэний эрх зүйн хүрээнд үүссэн бүх төрлийн маргаан тэр дундаа гэрээ хэлцэл, хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, компани хоорондын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын маргаантай асуудал, гэр бүл, газартай холбоотой асуудлуудад хууль зүйн бүрэн зөвлөгөө өгч, шүүх арбитрт төлөөлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна.

Захиргааны эрх зүйн хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээдэд өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

Эрүүгийн эрх зүйн хүрээнд фирмийн мэргэшсэн хуульчид эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.

“If someone asked me to recommend a lawyer in Mongolia I’d have no hesitation – his [Batzaya Bodikhuu] work is thorough and delivered in timely fashion, and he will respond to requests within few hours “