Содбаатарын БАЯРЖАРГАЛАхлах хуульч

С.Баяржаргал нь Франц Улсын Paris II Panthéon-Assas их сургуулийг эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 2012 оноос тус хуулийн фирмд хуульчаар ажиллаж байна. С.Баяржаргал нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн фирм болон төрийн өмчит томоохон банканд хуульчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Банк санхүү, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээр, компани, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Гадаад, дотоодын томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниудад тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. С.Баяржаргал нь Монголын Хуульчдын холбооны гишүүн бөгөөд франц, англи хэлтэй.